Geely Riddara брэндийг Монголд албан ёсоор танилцууллаа

Сайн Моторс ХХК 2025 оны гуравдугаар сард Geely Riddara брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болж, Монголын анхны бүрэн цахилгаан пикапыг танилцууллаа. Брэндийн албан ёсны нээлт 2025 оны 3 дугаар сарын 28-нд Зайсан Хилл эвент холлд болсон юм.
Албан ёсны эрхийн гэрчилгээг гардууллаа
Нээлтийн үеэр Geely Riddara брэндийн олон улсын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг Сайн Моторс ХХК-д албан ёсны дистрибьюторын эрхийн гэрчилгээг гардуулсан. Ингэснээр Монголын хэрэглэгчдэд Riddara брэндийн цахилгаан пикапыг албан ёсны борлуулалт, мэргэжлийн зөвлөгөөний хамт хүргэх хамтын ажиллагааг эхлүүлэв.
Цахилгаан пикапын шинэ сонголт
Geely-ийн цахилгаан пикапт зориулсан M.A.P платформд суурилсан Riddara RD6 нь пикапын ачаа тээвэрлэх боломжийг SUV ангиллын тав тухтай хослуулдаг. Өдөр тутмын хэрэглээ, ажил болон аялалд тохирох загварын талаар Riddara-ийн багаас зөвлөгөө авч, тоноглол, баталгаа, үйлчилгээний нөхцөлтэй танилцах боломжтой.




