Манай брэндүүд

BYD
1995 онд Шэньчжэнь хотод үүсгэн байгуулагдсан BYD нь цахилгаан болон plug-in hybrid автомашины дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Сайн Моторс 2025 оноос албан ёсны дистрибьютор бөгөөд BYD 4S шоурумд засвар, сэлбэгийн үйлчилгээ үзүүлдэг.
Дэлгэрэнгүй үзэх
FAW HONGQI
1958 онд FAW группийн дэргэд үүсгэн байгуулагдсан HONGQI нь төрийн ёслолын автомашинаараа алдаршсан тансаг зэрэглэлийн брэнд бөгөөд өдгөө седан, SUV, цахилгаан автомашин санал болгодог. Сайн Моторс 2024 оноос албан ёсны дистрибьютор нь.

CHERY
CHERY-ийн TIGGO цуврал хотын өдөр тутмын хэрэглээ, гэр бүлийн аялалд зориулсан SUV загваруудтай. Сайн Моторсын CHERY шоурумаар загваруудтай танилцаж болно.
Албан ёсны сайт
JETOUR
JETOUR нь гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ, аялалд зориулсан SUV автомашин үйлдвэрлэдэг. X70 Plus, T2, G700 зэрэг загвартай Монгол дахь албан ёсны сайтаас танилцаарай.
Албан ёсны сайт
FAW BESTUNE
Bestune нь FAW группийн орчин үеийн загвар, дэвшилтэт технологи, өрсөлдөхүйц үнэтэй седан, SUV санал болгодог брэнд. Сайн Моторс 2025 оноос B70, T77, T90, T99, NAT PRO загваруудыг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

AITO
AITO нь Seres болон Huawei-н хамтарсан брэнд бөгөөд HarmonyOS ухаалаг кокпит, ухаалаг жолоодлого, цахилгаан хөдөлгүүрийг M5, M7, M9 загвартаа хослуулдаг. Сайн Моторс 2025 оноос албан ёсны дистрибьютор нь.

MAXUS
SAIC Motor-ын эзэмшдэг MAXUS нь хувь хүн, бизнесийн хэрэгцээнд зориулсан арилжааны автомашин, пикап, SUV, MPV загваруудад төвлөрдөг. Сайн Моторс 2025 оноос албан ёсны дистрибьютор бөгөөд Дархан хотод шоурумтай.

SOUEAST
1995 онд Фүжөү хотод байгуулагдсан SOUEAST нь хотын хэрэглээнд зориулсан SUV-д төвлөрдөг. Сайн Моторс 2026 оноос албан ёсны дистрибьютероор нь ажиллаж, S06, S07, S08 загварыг JETOUR шоурумд санал болгож байна.

212
1965 оноос эхэлсэн бартаат замын өвтэй 212 нь 2024 онд бие даасан брэнд болон шинэчлэгдэж, сонгодог загвар, бат бөх инженерчлэлийг хослуулсан. Сайн Моторс 2025 оноос албан ёсны дистрибьютор нь.

RIDDARA
RIDDARA нь Geely Holding группийн цэвэр цахилгаан пикапад төвлөрсөн брэнд бөгөөд гол загвар нь RD6 — ажил, өдөр тутам, аялалд зориулагдсан. Сайн Моторс 2025 оноос Монгол дахь албан ёсны дистрибьютор нь.

CHERY RELY
RELY нь 2025 онд шинэчлэгдэн танилцуулагдсан Chery группийн пикап брэнд бөгөөд ажил, өдөр тутам, бартаат замын аялалд зориулан ухаалаг технологи, бат бөх хийцийг хослуулдаг. Сайн Моторс 2026 оноос албан ёсны дистрибьютор нь.
Дэлгэрэнгүй үзэх
