Эрхэм зорилго
Хэрэглэгч бүрд хэрэгцээндээ тохирсон автомашин сонгоход нь тусална. Загвар, тоноглол, үйлчилгээний нөхцөлийг ойлгомжтой танилцуулж, автомашинаа ашиглах явцад нь мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээгээр дэмжинэ.


Сайн Моторс ХХК нь Сайн Интернешнл ХХК-ийн охин компани болж 2021 онд байгуулагдсан бөгөөд 2023 онд БНХАУ-ын Jetour брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Үүнээс хойш нийт 11 брэндийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхийг авч, хэрэглэгчдэд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Бид дэлхийд тэргүүлэх брэндүүдийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд хүргэхээс гадна засвар үйлчилгээ, сэлбэг захиалгын цогц үйлчилгээг нэг дороос санал болгож байна.
Хэрэглэгч бүрд хэрэгцээндээ тохирсон автомашин сонгоход нь тусална. Загвар, тоноглол, үйлчилгээний нөхцөлийг ойлгомжтой танилцуулж, автомашинаа ашиглах явцад нь мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээгээр дэмжинэ.
Борлуулалтын дараах үйлчилгээний чанараар Монголын автомашины салбарт жишиг тогтооно. Хэрэглэгч дараагийн автомашинаа сонгохдоо ч итгэлтэйгээр эргэн ханддаг дистрибьютор байна.
Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн автомашины загварын сонголтоо өргөжүүлнэ. Засвар үйлчилгээний багийн ур чадварыг хөгжүүлж, сэлбэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, үйлчилгээ авах үйл явцыг хялбаршуулна.