Зам дээрх ногоон, саарал хоёр BYD TI 7
BYD загварууд

BYD TI 7

Хот, аялалд зориулсан цэнэглэдэг хосолмол SUV

Нийт хүчин чадал
480 м.х.
Хосолсон горимын туулах зай
800 км
0–100 км/ц
4.8 сек

Дизайн ба технологи

Хотын гудамжинд яваа ногоон BYD TI 7

Хотын замд ч, хотоос гарахад ч

Босоо урд нүүр, өргөн LED гэрэл, дугуйн нуман хамгаалалт нь TI 7-ийн гадна төрхийг тодорхойлно. Бүх дугуйн хөтлөгчтэй. Газраас тэнхлэг хүртэлх зай 190 мм.

Уулын зам дээрх ногоон BYD TI 7

Цахилгаан ба хосолмол горим

1.5 литрийн турбо хөдөлгүүр цахилгаан хөтлөгчтэй хосолно. 35.6 кВт·ц батарейтай TI 7 зөвхөн цахилгаанаар 130 км, хосолсон горимоор 800 км туулах үзүүлэлттэй.

BYD TI 7-ийн жолооны хүрд, төв дэлгэц, урд суудал

Салон ба төв дэлгэц

Apple CarPlay болон Android Auto-оор утсаа төв дэлгэцтэй холбоно. Суудлын массаж, түлхүүргүй нэвтрэх систем, OTA шинэчлэлттэй.

BYD TI 7-ийн төв консол дахь хөргүүртэй хайрцаг

Аяллын тав тух

Төв консолын хөргүүр ундааг сэрүүн байлгана. V2L гаралтад тохирох цахилгаан хэрэгслээ залгаад аяллынхаа үеэр ашиглаж болно.

BYD Blade Battery

TI 7-ийн 35.6 кВт·ц батарей нь урт, нарийн хэлбэртэй литийн төмөр фосфатын (LFP) элементүүдээс бүрдэнэ.

Доторх элементүүдийг харуулсан BYD Blade Battery
Дэлгэрэнгүй үзэх

Батарейг цэнэглээд өдөр тутам цахилгаан горимоор зорчиж болно. Холын замд 1.5 литрийн турбо хөдөлгүүр цахилгаан хөтлөгчтэй хослон ажиллана.

Батарейн багтаамж
35.6 кВт·ц
Цахилгаанаар туулах зай
130 км

Техникийн үзүүлэлт

Хөдөлгүүр
1.5 л турбо
Хөтлөгч
AWD
Мушгих хүч
630 Н·м
Батарейн багтаамж
35.6 кВт·ц
Цахилгаанаар туулах зай
130 км
Урт × өргөн × өндөр
4,999 × 1,995 × 1,865 мм
Тэнхлэг хоорондын зай
2,920 мм
Газраас машины доод цэг хүртэлх зай
190 мм

Тоноглол

  • V2L цахилгаан гаргалт
  • Хөргүүртэй хайрцаг
  • Apple CarPlay болон Android Auto
  • Суудлын массаж
  • Бороо мэдрэгч
  • Толь болон салхины шилний халаалт
  • Түлхүүргүй нэвтрэх
  • OTA шинэчлэлт
  • Суурин болон зөөврийн цэнэглэгч

Кузовын өнгө

  • Obsidian Black
  • Titanium Grey
  • Jungle Green
  • Star & Moon Silver
  • Atlantis Grey

Түгээмэл асуултууд

Санхүүжилт лавлах
TI 7 зөвхөн цахилгаанаар хэр хол явах вэ?

Цахилгаан горимоор 130 км, хосолсон горимоор 800 км туулах үзүүлэлттэй.

TI 7 ямар хөтлөгчтэй вэ?

Бүх дугуйн хөтлөгчтэй (AWD). Хосолмол системийн нийт чадал 480 м.х., мушгих хүч 630 Н·м.

V2L гэж юу вэ?

Vehicle-to-Load буюу V2L нь машины батарейгаас тохирох гаднын цахилгаан хэрэгсэл тэжээх боломж юм.

Туршилтын жолоодлого

Мэдээллээ үлдээгээрэй. BYD-ийн борлуулалтын зөвлөх тантай холбогдож, туршилтын жолоодлогын цагийг тохирно.

BYD борлуулалт 7250-8855

Мэдээлэл авах

Асуултаа үлдээгээрэй. BYD-ийн борлуулалтын зөвлөх тантай эргэн холбогдоно.

BYD борлуулалт 7250-8855

BYD 4S шоурум

Баянгол дүүрэг, Москвагийн гудамж, Цамбагарав төвийн баруун урд

Борлуулалт, үйлдвэрийн баталгаа, засвар, сэлбэг