Тоосгон барилгын дэргэдэх цэнхэр BYD ATTO 3
BYD загварууд

BYD ATTO 3

Blade батарейтай бүрэн цахилгаан SUV

0–100 км/ц
7.3 сек
Туулах зай · WLTP
420 км
Батарейн багтаамж
60.48 кВт·ц

Дизайн ба технологи

Цэнхэр BYD ATTO 3-ын урд гэрэл, урд дугуй

Гадна хийц ба LED гэрэл

Урд талын өргөн гэрлийн шугам, кузовын хажуугийн тод нугалаас нь ATTO 3-ын төрхийг бүрдүүлдэг. LED их гэрэл, панорамик шилэн дээвэртэй.

BYD ATTO 3-ын жолоочийн хэсэг, төв дэлгэц, урд суудал

Таван суудалтай салон

12.8 инчийн төв дэлгэцийг босоо, хэвтээ байрлалд ашиглаж болно. 440 литрийн тээшний зай арын суудлыг 60:40 харьцаагаар эвхэхэд 1,340 литр хүртэл нэмэгдэнэ.

e-Platform 3.0-ын батарей, мотор, дугуйн байрлал

e-Platform 3.0

BYD-ийн цахилгаан автомашинд зориулсан платформ дээр батарейг шалны доор байрлуулсан. Урд дугуйг хөтлөх цахилгаан мотор 204 м.х. чадал, 310 Н·м мушгих хүчтэй.

BYD Blade Battery-ийн хавтгай элементүүдийн бүтэц

60.48 кВт·ц Blade Battery

Blade Battery нь урт, нарийн хэлбэртэй литийн төмөр фосфатын (LFP) элементүүдтэй. Туулах зай нь WLTP туршилтаар 420 км, NEDC туршилтаар 480 км.

ATTO 3-ын дулааны насосны эд ангийн зураг

Дулааны насос

Дулааны насос нь салоны халаалт, хөргөлт болон батарейн температурыг удирдах дулааны системийн нэг хэсэг юм.

Цэнхэр BYD ATTO 3 цэнэглэгчид холбогдсон нь

AC болон DC цэнэглэлт

Хувьсах гүйдлийн цэнэглэлтэд Type 2, тогтмол гүйдлийн хурдан цэнэглэлтэд CCS 2 холбогч ашиглана.

BYD ATTO 3-ын төв дэлгэц дээрх аппууд

Утасны холболт ба жолоодлогын туслах

Apple CarPlay, Android Auto болон утасгүй цэнэглэгчтэй. 360° камер зогсоолд байрлуулахад тусалж, дасан зохицох хурд баригч, автомат тоормос, сохор бүсийн хяналт жолоочид дэмжлэг үзүүлнэ.

Техникийн үзүүлэлт

Цахилгаан моторын дээд чадал
204 м.х.
Моторын дээд мушгих хүч
310 Н·м
Хөтлөгч
Урд дугуй (FWD)
Туулах зай · NEDC
480 км
Цахилгаан зарцуулалт
212 Вт·ц/км
Цэнэглэх залгуур
AC Type 2 / DC CCS 2
Урт × өргөн × өндөр
4,455 × 1,875 × 1,615 мм
Тэнхлэг хоорондын зай
2,720 мм
Тээшний багтаамж
440 / 1,340 л
Суудал
5

Тоноглол

  • 12.8 инчийн эргэдэг дэлгэц
  • Apple CarPlay болон Android Auto
  • 360° камер
  • Панорамик шилэн дээвэр
  • Дулааны насос
  • Утасгүй цэнэглэгч
  • Түлхүүргүй нэвтрэх

Кузовын өнгө

  • Great White
  • Mist Grey
  • Tidal Black
  • Deep Sea Blue

Түгээмэл асуултууд

Санхүүжилт лавлах
420 км, 480 км хоёрын ялгаа юу вэ?

420 км нь WLTP, 480 км нь NEDC туршилтын үзүүлэлт. Бодит туулах зайд цаг агаар, хурд, ачаалал нөлөөлнө.

ATTO 3 ямар цэнэглэгчид таарах вэ?

AC цэнэглэлтэд Type 2, DC хурдан цэнэглэлтэд CCS 2 холбогч ашиглана.

Тээшний зай хэд вэ?

Арын суудал босоо үед 440 литр, эвхсэн үед 1,340 литр.

Цэнхэр BYD ATTO 3-ын хажуугийн харагдац

Туршилтын жолоодлого

Мэдээллээ үлдээгээрэй. BYD-ийн борлуулалтын зөвлөх тантай холбогдож, туршилтын жолоодлогын цагийг тохирно.

BYD борлуулалт 7250-8855

Цэнхэр BYD ATTO 3-ын хажуугийн харагдац

Мэдээлэл авах

Асуултаа үлдээгээрэй. BYD-ийн борлуулалтын зөвлөх тантай эргэн холбогдоно.

BYD борлуулалт 7250-8855

BYD 4S шоурум

Баянгол дүүрэг, Москвагийн гудамж, Цамбагарав төвийн баруун урд

Борлуулалт, үйлдвэрийн баталгаа, засвар, сэлбэг